Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн


4 жил

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэн хонож, цаашдаа нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, 6-11 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө Үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө барууун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр.  Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурна. Салхи 14-нд зарим газраар секундэд 14-16 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү