Дараах 24 байршилд иргэд нэгдэн газраа орон сууцаар шууд солих боломжтой


4 жил

Нийслэлийн орон сууцны корпорациас газрыг орон сууцаар солих боломжийн талаар мэдээлэл хийсэн билээ. 

"Нийслэлийн орон сууцны корпораци" ХК нь Улаанбаатар хотын Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах гэж байна. 

Нийт 24 байршилд иргэд нэгдэн, хамгийн багадаа 4 га газрыг чөлөөлвөл төсөлд хамрагдах боломжтой юм байна. 

Нийслэлийн 5 дэд төв, Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан баталгаажуулах төслийн 19 байршил гээд нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт амьдарч буй иргэд төсөлд хамрагдах боломжтой. 

Газрын орон сууцаар солих байршлуудад: 

  1. Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв
  2. Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв, 
  3. Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв, 
  4. Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн мянга дэд төв
  5. Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо Шар хад дэд төв, 
  6. Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны 7-р хороолол, 
  7. Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан , 
  8. Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол, 
  9. Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос Хууль сахиулах их сургууль орчим, 
  10. Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай, 
  11. Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай багтаж байна. Гэхдээ энэ хорооны бүх нутаг хамрахгүй дэд төвд холбогдох боломжтой хэсэгт л хамаарах юм. 

40 орчим тэрбум төгрөгийн орон сууц бэлэн байгаа бөгөөд Буянт-Ухаа II орон сууцнаас эхлээд дахин төлөвлөлтийн орон сууцуудад орох боломжтой бөгөөд одоогийн байдлаар бэлэн 390 байр байгаа гэв. 

Дунджаар 70-150 өрх нэгдэж 4 болон түүнээс дээш га газрыг хамрах бөгөөд иргэд бүгд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төслийг хэрэгжүүлэх юм байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү