Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төлөөллийг авч уулзлаа


4 жил

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй хүүхэд хамгаалал,нөлөөллийн төслүүдийн хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаад 2 жил болж байна. Энэхүү ажлын хэсэг үйл ажиллагааныхаа хүрээнд бүтээн байгуулалтын болон хүүхэд хамгааллын нөлөөллийн томоохон ажлууд хийсэн бөгөөд бодлогын түвшинд ч дуу хоолойгоо хүргэн шийдвэрүүд батлуулсан байдаг.
Энэ онд тус олон улсын байгууллагаас Баянзүрх дүүрэгт 10 жилийн хугацаатай урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэн салбараа нээж байгаатай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, дүүргийн Засаг дарга Т.Баясах нар ДЗМОУБ-ын хотын бүсийн захирал Б.Цолмон, хөтөлбөрийн менежер Ц.Цэнгэлбаяр нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар дүүргийн удирдлагуудын зүгээс өөрсдийн орон нутгийн онцлогийг танилцуулан олон улсын байгууллагуудыг төрийн ачааг хөнгөлөн хамтран ажиллаж, дэмждэгт талархахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны санал солилцсон юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү