Ж.Мөнхбат: Ёс зүйн хороо миний асуудлыг хэлэлцэх үеэр нээлттэй мэдээлэл өгнө


5 жил

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд гэсэн гурван гишүүний хөрөнгө, орлого огцом нэмэгдсэн байна гэж “Бид уучлахгүй” ТББ-аас мэдэгдсэн. Улмаар УИХ дахь Ёс зүйн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэхийг шаардсан билээ. Энэ шаардлагын дагуу Ёс зүйн дэд хороо хуралдсан ч гишүүд эзгүй гэсэн шалтгаанаар хойшилсон. Мөн Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  гишүүн Ж.Мөнхбатыг хөрөнгө, орлого нь яагаад нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй хэмээн мэдээлсэн билээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүн болсноосоо хойш орлого 3-5 дахин нэмэгдсэн асуудлаар “ТББ-аас энэ асуудлаар Ёс зүйн дэд хороонд өргөдөл ирсэн юм билээ. Хууль зөрчсөн, хууль бусаар баяжсан юм байхгүй. Удахгүй Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэх байх. Тэр үеэр нь би нээлттэй мэдээлэл өгнө” хэмээлээ. Ямар орлогоор тэрбум давсан мөнгө олсон талаар асуухад ямар нэг хариулт өгсөнгүй. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү