М. Оюунчимэг: Миний орлого нэмэгдээгүй


5 жил

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын хөрөнгө орлого огцом нэмэгдсэн гэж үзэн зарим төрийн бус байгууллага, иргэдээс УИХ-ын Ёсзүйн дэд хороонд санал ирүүлсэн билээ

Тиймээс УИХ дахь Ёсзүйн дэд хороо дээрх гурван гишүүний ёсзүйн асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүсээд буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тайлбар авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Төрийн бус байгууллагуудаас бичиг ирсний дараа би өөрөө АТГ-т хандаж миний хөрөнгө, орлогын мэдүүлэг дээр алдаа гарав уу, үнэнийг хэлж өгнө үү гэсэн бичиг явуулсан. Хариу ирэхдээ цэг, таслалыг андуурсан байна гэсэн. Энэ асуудал УИХ дахь Ёс зүйн хорооны хариуцах асуудал учраас тийш бичгээ явууллаа гэж хэлсэн. Би өөрөө Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй уулзаж, Та наад хурлаа хурдан хуралдуулж бодит үнэнийг тогтоож өг. Худал мэдээлэл байвал би Зөрчлийн хуулиар асуудлаа шийдүүлмээр байна гэж хэлсэн. Шийдвэрийг хүлээж байна" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү