Хариуцлагагүй, сахилгагүй байдлаас Монгол Улс Саарал жагсаалтад орлоо


5 жил

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улс Олон Улсын зээлжих зэрэглэлийн хүрээнд СААРАЛ ЖАГСААЛТАД орсон болохыг хэллээ. Өмнө нь манай улс 2013-2016 онд уг саарал жагсаалтад орж байжээ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-Энэ байдалд хүрэхэд хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн. Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх Олон Улсын байгууллага бол аливаа улс орнуудад байгаа санхүүгийн мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр шалгадаг байгууллага. Манай улсад удаа дараа сануулга, шаардлага хүргүүлж байсан. Харамсалтай нь, манайх тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй учраас Саарал жагсаалтад оруулжээ. Гол нь Арилжааны банкуудын активын асуудал бий. . Гэтэл Монгол банкны Ерөнхийлөгч 700 тэрбум төгрөгийн активийн нэмэгдэл дээр гарын үсэг зурсанд Олон Улсын байгууллага эмзэглэж буй юм билээ.

Мөн Терроризм буюу хар тамхитай тэмцэх Үндэсний зөвлөл гэж бий. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ахалдаг. Олон Улсын байгууллагаас сануулсан сануулга, удаа дараагийн шаардлагын хариуд бодит ажил огт хийж чадаагүй. Энэ бүхэн нөлөөллөө л дөө.

Энэ бүгдийг дүгнэвэл манай төрийн хариуцлагагүй, сахилгагүй, аливаа асуудалд хайнга ханддаг, төрийн бодлого чадамж сул байгаагаас ийм байдалд хүрлээ. 

. Энэ бол маш муу мэдээ. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсад маш олон сөрөг үр дагаварууд бий болдог. Монголын Засгийн газар маш яаралтай ажиллах шаардлага гарах байх” гэлээ.

-Саарал жагсаалтад орсноор ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Монгол Улсын ААНБ, иргэдийн гадаад гүйлгээ бүгд хяналтад орно, хаагдана, хязгаарлалт тавигдана, манай улсын гадаад нэр хүнд маш муудна, гадаадын хөрөнгө оруулалт бараг зогсоно гэх мэтээр Олон Улсад Монгол Улсын үнэлэмж маш сөрөг байдлаар очно гэсэн үг шүү дээ. Манайх шиг хөгжиж байгаа орны хувьд хэцүү хэрэг боллоо.

Өнөөдөр Монгол төрийн үйл ажиллагаа нуугдмал байна. Мэдээлэл бүрхэг байна. Олон Улсад нэр хүнд нь ийм хэмжээнд үнэлэгдэх хүртлээ унажээ. Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Сангийн яам гэх мэт үүрэг хүлээж буй байгууллагууд хариуцлага хүлээх байх.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү