Хайлаастын уулзвар-Дарь-Эхийг холбосон замыг өнөөдөр нээлээ


5 жил

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 километр авто зам, 57 у/м гүүрийг өнөөдөр 10.30 минутад нээлээ. Наймдугаар сарын 30-нд нээнэ гэж төлөвлөж байсан энэ замын ажил хугацаанаасаа хоцорч, албаны хүмүүсийн яриагаар “10 дугаар сар хүргэнэ” гэсэн таамаг байсан ч энэ амралтын өдрүүдээр Сэлбэ дэд төвийн ус, дулааны шугам тавихаар 7 буудал орчмын замыг хоёр хоног хаах болсонтой холбоотой нээлтийг нь наашлуулж, өнөөдөр ийн нээж байгаа ажээ.

Нийслэлчүүд энэ амралтын өдрүүдээр зуслан болон хойд чиглэл рүү зорчихдоо Дарь-Эхийн замыг сонгож зорчихоос өөр аргагүй болж байгаа. Учир нь Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэхээр болоод байгаа.

Уг ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас 5 буудал хүртэл 3 цэгт зам сэтэлгээ хийх гэж буйтай холбоотойгоор 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 7 буудлын уулзвараас 5 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болсон.

Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд ч өөрчлөлт ороод байгаа. Та бүхэнд чиглэлд нь өөрчлөлт орсон нийтийн тээврийн мэдээллийг хүргэе.  

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”
Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4”
Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”
Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”
Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”
Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”
ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр”
ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд түр хугацаагаар өөрчлөлт орж байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү