Б.Саранчимэг гишүүний талаар ташаа мэдээлэл тараажээ


5 жил

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг чуулганы хуралдааныг таслалтаараа тэргүүлж байна гэсэн ташаа мэдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Гишүүн Б.Саранчимэг нь чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд идэвхтэй оролцдог, шалтгаангүйгээр хурал тасалдаггүй, хоцролт ч тэр бүр гаргадаггүй гишүүдийн нэг юм.

Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс гаргасан чуулганы нэгдсэн хуралдааны тавдугаар сарын 1-31-ийг хүртэлх хугацааны ирцэд нэг ч цагийн таслалт, хоцролт байхгүй байна. Түүнчлэн дөрөвдүгээр сард хоёр удаа гадаад томилолттой, бусад таван хуралдаанд бүрэн оролцжээ.

Дашрамд,  энэ удаагийн УИХ-ын хувьд өмнөх парламентуудтай харьцуулахад ирц хавьгүй сайжирсан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү