Б. Саранчимэг: Иог бол эрүүл энх аз жаргал сайн сайханд хүргэх хандлага юм


5 жил

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн зургаадугаар сарын 21-нийг олон улсын иогийн өдөр болгон тэмдэглэх тухай тогтоол баталсан юм.

  Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам,   Амьдрах ухаан ТББ, Монголын Иогийн холбоо,Спортын иогийн холбоо, Агаарын иогийн холбоо зэрэг байгууллагууд хамтран тав дах жилдээ Олон улсын иогийн өдрийг тэмдэглэлээ. 

Өдөрлөгийн эхэнд иогийн ач тусын талаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди иогоор хичээллэдэг, иог сонирхогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

 Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа , Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх , Сити их сургуулийн захирал болон иогоор хичээллэдэг иог сонирхдог хүмүүс  оролцлоо.

Дэлхийн 177 оронд олон улсын иогийн өдрийг тэмдэглэдэг. Монгол улсад бас энэ өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Энэ санаачлагыг гаргаж жил бүр зохион байгуулж байгаа  Энэтхэг Улсын Засгийн газар, Ерөнхий сайд , Энэтхэгийн элчин сайдын яам болон Төрийн бус байгууллагын хамт олонд  Монгол улсад  иогийг дэлгэрүүлж байгаа хүн бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Иог бол үнэхээр гайхамшигтай. Хүний амьдралд амар амгалан , эрүүл энх аз жаргал сайн сайханд хүргэх хандлага юм гэдгийг УИХ-ын гишүүн Б. Саранчимэг онцоллоо.

 

\

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү