Д.Тэрбишдагва: Оюутолгойг ашиглуулсан Монгол улс 2039 он гэхэд Рио Тинто компанид 1 тэрбум долларын өртэй үлдэнэ


5 жил

Монгол улс Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшихдээ хөрөнгө оруулагч тал болох Рио тинто компаниас хүүтэй зээлж авсан. Ингэхдээ тодорхой үүргийг хүлээнэ гэж гэрээлсэн нь өмчийн эзэн болох Монгол улс өрөнд орох нөхцөлийг бүрдүүлжээ. Учир нь Оюутолгой компани зардлаа өсгөх замаар үйл ажиллагаагаа явуулж өнгөрсөн онд 11,1 тэрбум доллар буюу анх тохирсноос гурав дахин нэмжээ. Тус компани зардлаа өсгөх тусам 34 хувийг эзэмшиж байгаа Монгол улсын өр нэмэгдэнэ гэсэн үг. Улмаар монгол улс хөрөнгө оруулалтын буюу 34 хувийн зээлээ төлж дууссаны дараа 2038 оноос ашиг хүртэнэ гэж Оюутолгой компанийн төлөөлөл мэдэгдсэн.

Гэвч сангийн яамнаас гаргасан тооцоогоор 2048 оноос ашиг хүртэх боломжтойгоос гадна Монгол улс 2039 он гэхэд 1 тэрбум долларын өртэй үлдэнэ гэлээ. 

Жил ирэх тусам тэрбум тэрбум доллараар өсөж байгаа Оюутолгойн зардалд хяналт тавьж хязгаарлалт хийх боломж одоогоор байхгүй гэнэ. Тиймээс Монгол улс 34 хувийг эзэмшиж байгаа нэр зүүн өрөнд орж байхаар Оюутолгойгоогоос олсон ашгийн тодорхой хувийг авах замаар ажиллах хэрэгтэйг гишүүд хөндлөө. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ алдаатай явж, дубайн гэрээгээр улам дордуулснаар Монгол улсад гялтайх зүйл байхгүй гэж ажлын хэсэг үзжээ. Тиймээс Үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулах гэрээ хийсэн эзэдтэй ч хариуцлага ярих хэрэгтэйг гишүүд онцоллоо.

Хамтарсан хөрөнгө оруулалт харилцан ашигтай байх ёстой ч Оюутолгойг ашиглаад дуусахад бид ашиг хүртэхгүй өртэй үлдэнэ гэлээ.

Үүнээс гадна Оюутолгой компани секундэд 917 литр ус ашигладаг байна. Үйлдвэрийн хэрэгцээнд ундны ус ашиглахыг гэрээгээр зөвшөөрсөн нь говь нутгийг харангадуулах нөхцөлд хүргэх тул анхаарах хэрэгтэйг хэллээ. Мөн валютаа Монголын банкаар дамжуулдаггүй, цахилгаан станц бариагүй зэргээр тоочвол асуудал их. Тиймээс Монголд хамгийн ашиггүй болсон энэ гэрээг УИХ аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүд үзлээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү