Дөрвөн настай дагавар хүүгээ хэвтэрт ортол зодсон хойд эцэгт 10 жилийн ял оноолоо


5 жил

Дөрвөн настай хүүг хэвтэрт ортол зодсон гэх хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар буруутган 10 жилийн хорих ял оноосон байна. 

Хэргийг сануулбал, Баянгол дүүрэгт өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд 4 настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарсан. Хүү ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж хэд хэдэн удаагийн хагалгаанд орсон байдаг. Тодруулбал, хойд эцэг болох Б.Тодзаяа эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зодсон юм. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг ил болсон билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү