Н.Энхбаяр: Харамсалтай нь, шинэ МАНАН төрлөө


5 жил

Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль зарласан явдал нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцээс шийдвэрлээд байгаа. Үүнтэй холбогдуулан МАХН-аас мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн Цэцийг хуулиа дээдлэх байх гэж харсан. Гэхдээ МАН тодорхой хүмүүст даалгавар өгч Цэцээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. Цэц жүжиг тоглолоо. Цэц онолын шүүх байх ёстой. Германы Үндсэн хуулийн Цэц онолын шүүх байдаг. Онолоороо явбал ард түмний сонгох эрх нэгдүгээрт байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа.  Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан. Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээр тавих ёстой. Манай Үндсэн хууль дампуурсныг Үндсэн хуулийн Цэц зарлалаа. Тийм учраас бид шинэ дээд Үндсэн хууль яриад байгаа юм. Залуусыг үнэ төлбөргүй сургана, боловсрол эзэмшүүлнэ, ядуу гэр бүлийг орон сууцаар хангана, байгалийн баялаг ард түмний өмч гэж бид яриад байгаа юм.МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. ҮХЦ-ийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Сонгуулийг Засгийн газрын нөөц хөрөнгөөр явуулах гэж байгаа нь Үндсэн хууль зөрчлөө гэнэ. Өмнөх бүх нөхөн сонгуулийг хөрөнгөнөөс гаргадаг. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байна. Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу орлоо. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэй хүнийг хүчиндэж байсан бол ард түмнийг хүчиндэж, саналаа өгөх эрхийг хааж байна. Харамсалтай нь шинэ МАНАН төрлөө” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас дараах асуултад хариулт авлаа.

-Та нэр дэвшихэд ялах магадлал өндөртэй юу?

-Би сайн хэлж мэдэхгүй. Хэнтийн ард түмэнд л сонгох эрхийг нь олго. АН өчигдөр Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлсэн. МАН Хэнтийг боловсролын газрын дарга н.Мөнхцэцэг гэж эмэгтэйгээ дэвшүүл, тэрэнд зориулж хууль өөрчилсөн. Тэгээд өрсөлдье.

-Засгийн газрын нөөц хөрөнгөөс сонгуулийн зардал гаргах нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-Нөхөн сонгууль дандаа Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжүүлж байсан. Урьдчилж төсвийн санхүүжилт тааж тусгах боломжгүй. Үндсэн хуулиар УИХ 76 гишүүнтэй байх ёстой. Гэтэл санаатайгаар сонгуулийг хойшлуулж, 75 гишүүнтэй яваад байна.Залуу гэр бүлийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар үнэгүй хангана. Дээд боловсролыг үнэгүй болгоно. Шүүх 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү