Машинтай жагсагчдыг зургаа хоног хорино


5 жил

Бензин, мах гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн машинтай жагсагчдыг өчигдөр Сүхбаатарын талбайгаас баривчилсан.

Нийт зургаан хүнийг саатуулсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эл асуудлыг хэлэлцэж, жагсагчдыг зургаан хоног хорих шийдвэр гаргажээ.

Жагсагчдын хувьд энэ сарын 30-ны өдөр болох "Хариуцлага нэхэх" Сөрөг хүчний жагсаалд оролцохоо зарлаад байсан юм.

Цагдаа нар баривчилгаа явуулах үеэр жагсагчидтай мөргөлдөж, 2-3 хүн гэмтэж бэртэн, Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү