Х. Тэмүүжин: Хэд хэдэн гишүүн өрөөгөө учиргүй их цэвэрлэсэн байна. Энэ нь мөрдөн шалгахад саад болох вий


5 жил

АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн цаг бусын үхэлтэй холбоотой АН-аас байгуулсан Хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин ахалж байгаа. Тэрээр дөнгөж сая Төрийн ордонд ОУПХ-ны төлөөлөлтэй уулзаж, энэ хэрэг дээр хамтран ажиллах албан бичгээ гардуулан өгсөн байна. Түүнийг гарч ирэхэд нь дараах тодруулгыг авлаа. 

-Муу муухай зүйл харанхуйд орж алга болдог шиг ОУПХ гэрэл гаргана гэж найдаж, хандлаа. Гурван зүйл анхаарал татаж байгаа. 

Нэгд, Энэ үйл явдал Төрийн ордонд болсон. Хаалттай, камергүй газар. Цагдаа хүссэн үедээ орж ирж шалгахад саад учирч байна. 

Хоёрт, Супер гэж хэлж болохуйц олуул байгаа Эрх баригч намын гишүүд тэр өдөр их хэмжээний архидалт зохион байгуулжээ. Хэд хэдэн гишүүн өрөөгөө учиргүй их цэвэрлэсэн байна. Энэ нь мөрдөн шалгахад саад болох вий. 

Гуравт, шүүх шинжилгээний эхний дүгнэлт гарсан. Талийгаач зүрх судас, эсвэл цус харвалтаас болж нас бараагүй. Өндрөөс унасан байна гэсэн. Маш учир битүүлэг маргаан болсон байж магадгүй гэсэн таамаг байна. Иймд хөндлөнгийн хяналт заавал байх ёстой гэсэн үүднээс ОУПХ-нд хандлаа. 

-УИХ-ын гишүүд биш, намын асуудал яригдаад эхэллээ? 

-Сонгууль болох гэж байгаа учир аль, аль талаасаа улстөржүүлэх сонирхол байгаа байх. АН-ын хувьд хэн нэгнийг шууд буруутай гэж үзэхгүй байна. 

-Ар гэрийнхэн нь энэ бүгдийг хэрхэн хүлээж авч байгаа бол? 

-Хэцүү л байгаа. Янз бүрийн зүйл сонсогдож байна. Өвчин зовлонгоос болоогүй гэдэг нь хардлага дагуулж байна. Эргэлзээ маш их байна. 

-Хууль, хяналтын байгууллагаас хэн, хэнийг дуудаж мэдүүлэг авсан бол?

-Өндрөөс унасан гэсэн шинжилгээний хариу гарлаа. Цохьж унагасан уу гэдэг нь тодорхойгүй. Ямар ч байсан тэр өдөр хэд хэдэн гишүүн өндөр хэмжээний согтолттой байсан байна. Агсам согтуу тавьсан байна. Цэвэрлэгээ хийсэн байна. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү