Муудсан мах бэлтгэж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг 461 дүгээр ангид саатуулжээ


5 жил

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байрладаг "ТМ Эко хүнс" ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд тавдугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан. Шалгалтын үеэр гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй 20 гаруй тонн үхрийн мах байсныг илрүүлсэн ажээ.

Иймд тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд хариу эцэслэн гараагүй, шалгалт үргэлжилж  байгаа талаар НМХГ-аас мэдээллээ. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр татан 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү