МАН-ын бүлэг хуралдахгүй


5 жил

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн хурал өнөөдөр /2019.05.27/ хуваарийн дагуу хуралдах ёстой. Тодруулбал, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгэх ёстой байсан юм. Гэвч өнөөдрийн хуралдаанаа МАН-ын бүлэг хойшлуулсан байна.

Учир нь, тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр  Төрийн ордонд эхэлж байгаа юм. Тус чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамжийн асуудлуудыг хэлэлцэх юм.

Харин УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж байна. Хуралдааны дараа мэдээлэл хийх аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү