Хошууч генерал Б.Хурцыг суллалаа


4 долоо хоног

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, Хошууч генерал Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ЭЦГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулан, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм. 

Тэгвэл хоригдох хугацаа өнөөдөр дууссан тул үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хэлэлцэж, улмаар суллах шийдвэр гаргалаа. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн шүүхийн Хэвлэлийн албанаас тодруулахад "Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд прокуророос дээрхи үндэслэл буюу “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна" гэлээ. 

Ийнхүү хошууч генерал Б.Хурцыг гадуур шалгахаар боллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү