Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх замын ажил эхэллээ


5 жил

Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх замын ажил эхэлжээ. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр  хийгдэж буй тус авто зам нь 0,85 км урт, 6м өргөн, 2 талдаа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн байна.

Өчигдрийн байдлаар /2019.05.20/  Гүйцэтгэгч байгууллага “Рингроуд” ХХК нь 0.4 квт, 10 квт-ын агаарын шугам шилжүүлэх, цахилгааны кабель шугамын ажил болон замын хөрс хуулалтын ажлуудыг графикийн дагуу хийж эхэлжээ. Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах тус авто зам нь 2019 оны 11-р сард дуусаж ашиглалтад орно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү