"Хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөсөн" гэх мэдээлэл худал болох нь тогтоогдсон


5 жил

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн автобусанд бага насны гурван хүүхдийг хайрцагт хийж тээвэрлэхийг завдсан тухай мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан.  Тэгвэл, олон нийтийг айдаст автуулсан дээрх мэдээлэл худал болохыг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Бид "хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөсөн" гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар, Хөвсгөлд хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөсөн гэх мэдээлэл худал болох нь тогтоогдсон. Нийгмийг айдаст автуулсан ор үндэсгүй худал мэдээлэл тараагүй байхыг хүсье" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү