​Өнөөдрөөс түүхий нүүрс хэрэглэсэн иргэдийг 300 мянган төгрөгөөр торгоно


5 жил

Mүүхий нүүрс хэрэглэхийг хориглосон  Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн 220 мянган айл өрх түүхий нүүрснээс татгалзаж, оронд нь сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. 

Ингэснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг  50 хувь бууруулна гэсэн тооцоог албаныхан танилцуулаад байгаа юм. Улаанбаатарын гэр хорооллын айл өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлж байсан бол одоо 600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэх юм. Ингэхдээ шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах бөгөөд иргэд нэг удаадаа 2-6 тонныг картаар авах юм байна. Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж, нэг шуудайг нь 3750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулна.

Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх тал дээр хяналт тавихаар ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулж, Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган  айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм байна. 

Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж  ахуй нэгжийг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү