Д.Тогтохсүрэн: Д.Дамба-Очирын Оюутолгойд өгсөн материал нууцын зэрэглэлгүй


5 жил

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөв. Өнөөдрийн хуралдаанаар иргэдэд гурван хувийн хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийн итгэлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барих асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хэнтийн нөхөн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болсон гэж мэдээлэл байна. Энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцсэн үү? 

-УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд хуваарийн дагуу МАН оролцох хүсэлтээ илэрхийлж, СЕХ-ноос батламжаа авсан. Тиймээс хуулийн дагуу энэ сарын 24-28-ны хооронд явагдах нэр дэвшүүлэх ажиллагааны дагуу бид нэр дэвшигчээ тодруулна. Ингэхдээ бага хурлаараа хэлэлцэн шийднэ. 

-Гэвч нөхөн сонгуулийн асуудлаар судлаач Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Тиймээс нөхөн сонгууль хойшлогдож магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм бишүү? 

-Энэ талаар мэдээлэл байхгүй байна. Үндсэн хуулийн цэц хүлээж авсан эсэхээс хамаарна. 

 -"Оюутолгой"-н ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээгүй байхад гадагшаа өгсөн Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох уу?

 -Тэр мэдээлэл нууцын зэрэглэлгүй. Тийм учраас холбогдох материалыг өгч болно. 

-Хөөн хэлэлцэх хугацаанаас болоод авлигын болон албан тушаалтнуудын хэрэг боловсон байдлаар өршөөгдөж байна гэх шүүмжлэл байна. МАН-ын бүлэг хуулийг эргэж судлах уу?

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулж Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлд Засгийн газар, Хууль зүйн яам ажиллаж байгаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү