Иргэдэд 3 хувийн хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгоно


5 жил

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийв. Тус бүлгийн хуралдаанаар иргэдэд гурван хувийн 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох төслийг өргөн барихыг гишүүдийн олонх дэмжжээ.  Зорилтот бүлэгтээ чиглэсэн энэ зээлийг олгосноор ажлын байр бий болно гэж үзэж байгаа аж. Санхүүгийн итгэлцлийг бий болгож, төсөвт дарамт учрахгүй гэж үзэж байгаа гэдгийг тодотгов.

Итгэлцлийн зээлийг ямар нэг зээлгүй, батлан даагчгүй, муу зээлийн түүхгүй иргэнд олгоно гэдгийг  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. Тэрбээр "18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авч болно. Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дарааагийн зээл авах боломж олгоно. Зээлийг төр хариуцаад Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор төсөлд тусгасан. Ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээл олгоход зарцуулах тооцоолол хийсэн" гэв.

-Арилжааны банкууд шалгуур тавих уу?

-Ямар нэг арилжааны банкаар явуулахгүй. Төр иргэддээ итгэсэн үйлчилгээг бий болгох гэж байгаа. Зөвхөн Төрийн банкаар дамжуулж энэ зээлийг олгоно.

-Ипотекийн зээл иргэдэд хүртээмжтэй биш байгаа. Энэ мөнгийг ипотекийн зээлд зориулж болохгүй юу?

-Ипотекийн зээлийг Засгийн газар үе шаттай олгож байгаа. Цаашдаа ч олгосоор байх болно.

-Энэ зээлийн шалгуурыг давах дундаж давхарга бий юу? Айл өрх бүр цалингийн, хэрэглээний зээлтэй.

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн энэ төслийг хэрэгжүүлдэг. Тэд амжилтад хүрсэн байдаг. Төсвөөс жилдээ 200-300 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкаараа дамжуулж олгоно. Эрсдэлийг төр даана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү