Б.Саранчимэг: Тарьсан модоо арчилж, ургуулахад анхаарах ёстой


5 жил

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гаригт мод тарилаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байхдаа мод үржүүлгийн талбайг анх  санаачилж үүсгэн байгуулсан. Энэ талбайдаа 2013 оноос хойш 6 жил арчилж ургуулсан “Гүйлс” буюу Монгол сакураг Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны иргэдтэй хамт өнөөдөр усалгаа хийж, арчилсан юм.

Нийслэлийн нийт ногоон байгууламжийн 23 хувийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эзэлдэг. Тэрээр сонгогдсон тойрогтоо бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, спортын талбай байгуулсан юм. Энэ үеэр тэрээр “Мод тариад орхих биш. Арчилж ургуулах нь илүү чухал ач холбогдолтой. Ер нь мод тарина гэдэг хүүхэд өсгөхтэй адил хүч хөдөлмөр, цаг хугацаа, хайр халамж шаарддаг” хэмээсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү