Н.Учрал: Цахим шилжилтийг хийснээр авлигын индекс буурч, төрийн үйлчилгээ нээлттэй болно


3 долоо хоног

Төрийн байгууллагын цахим шилжилтийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр аравдугаар сарын 1-нээс эхлэн манай улсын төрийн нэг ч үйлчилгээ авахад цаасан бичиг баримт шаардахгүй болох талаар хэллээ. Өөрөөр хэлбэл төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс цаасан байдлаар шаардахгүй цахимаар үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа талаар мэдээллээ. 

Мөн төрийн байгууллагынхан, хууль санаачлагчид өөрийн гэсэн акаунттай болох бөгөөд цахим шилжилтийг хийснээр авлигын индекс буурч, нээлттэй, ил тод байдал бий болох нөхцөл бүрдэнэ гэдгийг хэлж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү