Л.Оюун-Эрдэнэ: Хордлого гэж бодсон хөлний жижиг мэс ажилбарт орсон


5 жил

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун -Эрдэнэ БНСУ-д эмчлүүлсэн талаар мэдээлэл гараад байгаа юм. Түүнийг хордлогод орсон, хөл нь гэмтсэн зэрэг зөрүүтэй мэдээллүүд байгаа бөгөөд энэ талаар өөрөөс нь тодруулахад "Эрүүл мэнддээ анхаараагүйгээс дөрөв хоногийн ажил алдсандаа уучлалт хүсэж байна.

Хоолны хордлого гээд эмчлүүлж байсан ч тэр нь хөлөнд нөлөөлсөн гээд цаг алдсан. Идээт үрэвсэл гээд БНСУ-д жижиг мэс засалд орсон. Хордлого тайлах эмчтлгээнд хэд хэдэн удаа орсон. Ийм онош гарсанд би ч гайхсан. Хяналтад нэлээд хэдэн сар байх ёстой. Элэгний хэдэн үзүүлэлт мөн өндөр байна гэсэн. Идээт үрэвсэл үүссэнийг анзаарахгүй байсаар ийм болсон шиг байна" гэлээ. 

Эх орондоо эмчлүүлэх боломж байсан эсэх талаар асуухад "Орон нутагт томилолтой илүү цагаар ажиллаж байсан. Сүүлдээ босож чадахаа байсан. Эмч нар зөвлөсөн" гэсэн тайлбар  өгсөн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 5 жил
Монголдоо эмчлүүлж чадахгүй бол солонгос руу зайлж даа.Энд хэлэхэд эх орныхоо эмнэлэгт итгэхгүй байгаа бол монголын эмнэлэг яаж хөгжих юм.Эх оронч болж худлаа попорч хэрэггүй