Монголд анх удаа цусны бүлэг таарахгүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ


5 жил

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах багийнхан Монголд анх удаа цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ.

Элэг шилжүүлэн суулгах энэ нарийн түвэгтэй мэс заслыг манай эмч нар анх БНСУ-ын Асан эрүүл мэндийн төвтэй хамтран эхлүүлснээс хойш өдгөө 70 гаруй мэс засал бие даан хийсэн билээ.

Энэ удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслын хөгжлийг илүү төгөлдөржүүлж, цусны бүлэг таарахгүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг АСАН эмнэлгийн эмч нартай хамтран хийсэн юм. Хагалгаа 15 үргэлжилсэн бөгаад охин нь аавдаа донор болжээ. Өвчтөн болон донорын бие тогтворжиж байгаа аж. Энэ мэс заслын талаар олон нийтэд мэдээлэл өгөх болоогүй байна гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Гавьяат эмч О.Сэргэлэн ярив.

Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай ч донор олдохгүйгээс тусламж авч чадахгүй байх тохиолдол манайд цөөнгүй байдаг. Харин цусны бүлэг тохиороогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмч нар нутагшуулбал донор олдохгүй гэх бэрхшээлийг ардаа орхих маш чухал мэс засал юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү