Сонсголонгийн гүүрний замд 6 машин мөргөлдсөнөөс 7 хүн гэмтжээ


5 жил

Өнгөрсөн бямба гарагийн 17.30 минутад Хан-Уул дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркын автомашины жолооч нь Starex, Pruis, Ractis зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтсэн осол гарсан.

Ослын улмаас гэмтсэн иргэдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг хийлгэхэд хөнгөн, зөөлөн эдийн гэмтэлтэй гарчээ.

Мөн урьдчилсан мэдүүлгээр тухайн Sinotruk маркын автомашины тормос ажиллагаагүй болсон гэсэн мэдүүлэг өгсөн ч техникийн шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй, шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү