“Туулын бургасыг нөхөн сэргээе” уриалгыг НИТХ дахь АН-ын бүлэг гаргалаа


5 жил

 

 
 

НИТХ-ын ээлжит XXIV хуралдаан өнөөдөр болж буй бөгөөд хуралдааны үеэр АН-ын бүлэг “Туулын бургасыг нөхөн сэргээе” уриалга гаргажээ.

Төлөөлөгчид хуралдаан эхлэхээс өмнө төлөөлөгч бүрийн ширээн дээр “Туулын бургасыг нөхөн сэргээе” гэсэн бичиг бүхий модлог ургамал тавьжээ.

Гэвч МАН-ын бүлгийн төлөөлөгч нар цэцэг байрлуулах боломжгүй хэмээн буцаан хураасан байна. НИТХ дахь АН-ын төлөөлөгч Т.Батцогт энэ талаар “MAH-ын Tөлөөлөгчид уриалгыг хүлээж авахгүйгээ илэрхийлэн, бутлаг ургамлыг ажлын албаны ажилтнуудаар хураалгалаа” хэмээн мэдээлжээ.

Ингээд уриалга бүхий цэцгүүдээ зөвхөн АН-ын төлөөлөгчид ширээн дээрээ байрлуулаад байгаа аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү