АТГ-ын шинэ даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нар яригдаж байна


5 жил

Авлигатай Тэмцэх Газрын удирдлагыг солих, эсэх асуудал яригдаад удав.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга одоогийн удирдлагыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу огцруулах эрхтэй болоод буй. Харин ингэж удаж буй нь хэд хэдэн шалтгаантай холбоотой. Тухайлбал, АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын томилгоотой холбоотой Үндсэн хуулийн цэцийн маргаан үүсээд буй.

Мөн Х.Энхжаргалыг албан тушаалд нь үлдээх салбарын сайдын сонирхол ч давхар нөлөөлж байгаа мэдээтэй.

Түүний оронд чухам хэн байж болох вэ гэдэг дээр төрийн өндөрлөгүүд бүрэн зөвшилцөлд хүрээгүйтэй ч холбоотой бололтой.

АТГ-ын дарга, дэд даргад нэлээд хэдэн хүний нэр яригдаж байгаа ч хамгийн сүүлийн мэдээллээр АТГ-ын даргад Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга, хурандаа З.Дашдаваа, дэд даргад АТГ-ын хэлт­­сийн дарга Ж.Бат­сайхан нар яригдаж эхэлсэн мэдээлэл байна.

Хэрэв энэ хоёр хүнийг томилохоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гурван гишүүн тогтвол одоогийн удирдлагыг цэцэд маргаан үүссэн эсэхийг хамаарахгүйгээр огцруулж магадгүй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү