Маргааш тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүсчлэлийн дагуу хязгаарлана


5 жил

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх удаа зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдрөөс эхэллээ.

Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Харин маргааш тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.

Тодруулбал 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны пүрэв гарагт 07.00-.09.30 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах ажиллагааг НЗДТГ болон Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулна.

Иргэд нийслэл даяар нэг цаг, нэг минутад нэгэн зэрэг бүх автомашиныг зогсооно хэмээн ойлгоод буй. Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахдаа автомашины дугаарын хязгаарлалтын бүсчлэлийн зуны хуваарийг мөрдөх аж. Шаардлага гарвал тойргийг тэлэх гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү