Д.Дамба-Очир: Оюутолгойтой холбоотой асуудлыг энэ сард багтаан хэлэлцэнэ


5 жил

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээс хэд хэдэн ноцтой заалт бүхий дүгнэлтийг УИХ д хүргүүлсэн талаар ажлын хэсгийн ахлагч мэдээллэсэн. Тухайлбал Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ манай улсад хамгийн ашиггүйгээс гадна зогсоох арга хэмжээ авахад буруудахгүй гэдгийг зарим гишүүд хэлж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг холбогдох байнгын хороо хэлэлцэлгүй өнөөдрийг хүрсэн нь анхаарал татаж байсан.

Тэгвэл энэ сард багтаан хэлэлцэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг Эдийн Засгийн байнгын хорооны дарга хэллээ.

 

Оюутолгойн гүний уурхайн олборлолт ирэх оноос эхлэхэд эдийн засагт оруулах үр өгөөж нь нэмэгдэнэ гэдгийг онцоллоо. Гэхдээ Дубайн гэрээнээс эхлээд зайлшгүй засах шаардлагатай олон зүйл байгааг эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба очир хэлж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү