Төв цэвэрлэх байгууламжид осолдсон иргэдийн цогцос солигджээ


5 жил

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн иргэн харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нар ажилласан байдаг. Гэтэл дээрх дөрвөн иргэний цогцос хоорондоо солигдсон, хөдөөлүүлэхээр гаргаж ирэхэд өөр хүний шарил байсан гэх гомдол гэр бүлийнхний зүгээс иржээ. Гомдлын дагуу шалгах ажиллагаа явуулахад үнэн гэдэг нь тогтоогджээ.

Одоогоор шарилын нэр хаана солигдсон бэ гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд тухайн үед өтгөн лаг дотроос иргэдийн цогцосыг гаргаж авахад маш их бохирсдон байсан ч хүн танихгүй хэмжээнд очоогүй байсан. Шарилыг гэр бүлийнхэнд нь харуулж, таниулах ажиллагаа явуулж, мөн байна гэж үзэн гарын үсэг зурсан ч чухам хаана солигдсон бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү