Машины дээрээс бетон унаж осол гаргасан “ГЛОБАЛ ХУРД” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ


5 жил

Энэ сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан автомашины дээрээс барилгын бетонон хийцэд унаснаас болж, осол гарсан юм.  Тэгвэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Гурван гал худалдааны төвийн урд байрлах “Глобал хурд” ХХК-ийн оффисын зориулалттай 16 давхар барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Осол болох үед дээвэр дээр байрлах салхивчны хоолойг панеран хавтангаар таглаж, дээр нь бетонон хийц тавьсан байсан нь хүчтэй салхины улмаас панеран хавтан хийсч бетонон хийц барилгын гадна тал руу унасан юм. 

Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар энэ сарын 19-ний өдрөөс зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү