"Таньжинь фүүдс" компанитай холбоотой мэдээлэлд тайлбар өглөө


1 сар

Манай улсын 50 га газарт хүлэмжийн аж, ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын төрийн өмчит Таньжинь фүүдс компанид олгосон гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл энэ асуудалд Хотын дарга С.Амарсайхан тайлбар өгчээ.

Тэрбээр "Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийг жилийн дөрвөн улиралд ногоо тариалж дотоодоо хангахаас гадна гадагш экспортлох, гадагш гаргах зах зээл ямар байгааг хамтарч судлах шаардлагтай байна.

Өөрөөр хэлбэл, зах зээлийн болон технологийн судалгаа хийх, аж ахуй эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй байгаа юм. Төрөөс яаж дэмжих юм, гадны орны туршлага юу байна, тэр нь манай цаг агаарын орчин нөхцөлд яаж тохирох юм, түүнийг нь ямар байдлаар өргөжүүлж, хөгжүүлж дотоодынхоо хэрэгцээг хангах юм, гаднаас хүнсний ногоо худалдаж авахгүйгээр дотоодоо өөрсдийгөө хангачихаад дэлхий нийтийн хүндрэлтэй асуудлыг судалж тооцож байгаа юм. Үүнийг огт улстөржүүлэх шаардлага байхгүй" хэмээн ярилаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү