Пүрэв гарагийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо


5 жил

Энэ пүрэв гараг буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10:00 цаг, дуусах цагийг 19:00 цаг байхаар тогтоолоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү