УИХ-ын чуулганы хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ


5 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зургаан хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Нотариатын тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн мэдээллийг сонсох юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу ҮАБЗ-ийн мэдээллийг үдээс хойш буюу 15.00 цагт хаалттай горимоор сонсоно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү