Рашаантын постын дээврийг мөргөж, эвдсэн осол гарлаа


5 жил

Өчигдөр 17.00 цагийн орчим Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг North benz маркийн автомашины жолооч мөргөж эвджээ. Пост өндрийн заалттай ч ийнхүү өндрийн хязгаарыг зөрчин, осол гаргажээ.

Уг пост Зам тээвэр хөгжлийн төвийн харъяа бөгөөд постын дээврийг мөргөсөн ослыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Уг постоор тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж байгаа бөгөөд ослоос үүдсэн зардлыг жолооч барагдуулна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү