УИХ дахь АН бүлэг ч үгүй, зөвлөл ч үгүй боллоо


2 долоо хоног

Ардчилсан намаас бүлгийн гишүүд болох Л.Болд, Ж.Батзандан нарыг намаасаа хөөснөөр АН, УИХ-д бүлэггүй болоод байгаа билээ. Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Бүлэггүй болсон ч зөвлөл байгуулан ажиллана" хэмээн мэдэгдэж байсан юм.  

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлэг тарсныг албан ёсоор танилцуулахдаа УИХ-ын тухай хуульд "зөвлөл гэсэн заалт байхгүй" болохыг мэдэгдлээ. Тэрээр хэлсэн үгэндээ: 

-Монгол улсын Их хурлын тухай хуулийн 28.1.3, 28.1.4, 26.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Ардчилсан намын бүлэг тарах шийдвэр гарсныг мэдэгдэж байна. Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд УИХ дахь АН-ын зөвлөлийн дүрмийг баталж, зөвлөл байгуулагдсаныг үүгээр мэдэгдсэн байна. Харин УИХ-ын дахь Тамгын газрын мэдэгдсэнээр УИХ-ын тухай хуульд зөвлөлийн статус, зохион байгуулалтын хэлбэр гэж байхгүй гэж мэдэгдсэнийг хэлье гэсэн юм. 

Иймд УИХ-ын тухай хуулиар УИХ дахь АН бүлэг ч үгүй, зөвлөл ч байгуулах боломжгүй болж байгаа аж. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү