"Хүчит шонхор" захад тахианы мах зарахгүй


5 жил

Нийслэлийн “Singapore school of Mongolia” сургуульд өнгөрсөн долоо хоногт хоолны хордлого гарч багш, сурагчдын нийлсэн 80 гаруй хүн хордсон талаар мэдээлэл гарсан. Тэгвэл тухайн сургуулийн цайны газраас болон хоол хүнснээс дээж авч шинжилгээнд оруулсан байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цусан суулгаар 30 хүн өвчилсөн байна. Сурагчдын олонхи нь тахианы мах идсэн гэх мэдээлэл байгаа. Тус сургууль тахианы махаа “Хүчит шонхор” захаас худалдаж авсан байна.

Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тус захад тахианы мах зарахыг түр хориглосон байв. . Дээр хэлсэнчлэн “Хүчит шонхор” захын тахианы мах борлуулдаг цэгүүдээс найман төрлийн дээж авч, шинжилгээнд өгчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү