Сайн дурын номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэв


5 жил

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, 60 гаруй настай, ахмад төмөр замчин С.Хишигт гуай 2018 оноос эхлэн гэрээрээ номын сан ажиллуулж, ойр орчмынхоо сурагч багачуудад олон төрлийн сонирхолтой номоор үйлчлэх болжээ. Хүүхдийн ирээдүйн төлөө хийж буй түүний сайн үйлсийг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ.

 

“Сүүлийн үеийн хүүхдүүдийг ном уншихаа больсон гэж ярьдаг. Үнэндээ аав, ээжүүд нь анхаарч, ном авч өгч, хамтдаа уншиж, урамшуулж чадахгүй байна. Хүүхдэдээ гар утас авч өгөлгүй яах вэ, гэхдээ заавал номтой нөхөрлүүлж, энэ их цахим давалгаанаас хамгаалах хэрэгтэй” гэж сайн дурын номын санч хэлж байна.

Өнөөдрийг хүртэл номын бүртгэлээ дэвтэр дээр хөтөлж ирсэн С.Хишигт гуай комьютертэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өнөөдрөөс компьютерийн сургалтад хамрагдаж, номын бүртгэлийн программ дээр ажиллаж сурна гэсэн юм. 

 Эх сурвалж: БСШУСЯ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү