Ц.Нямдорж: Эрүүдэн шүүсэн хэрэгт холбоотой хүмүүсийн гар хөл болж өмөөрдөг гишүүд байна


3 сар

УИХ аар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой  эрүүдэн шүүх замаар хүчээр ял үүрүүлсэн асуудлыг яаралтай хэлэлцэж, санал дүгнэлт гаргах хэрэгтэйг  гишүүд хэлж байна. Уг хэрэгт олон улсын парламентын холбооны 50 гаруй тогтоол ирснээс гадна УИХ түр хороо байгуулан анхаарах шаардлагатайг ч зөвлөсөн байна. Энэ дагуу С.Зориг асгны хэргийн шүүх ажиллагаанд шалгалт хийх УИХ- ын түр хороо байгуулах асуудлыг хууль зүйн байнгын хороогоор хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр эрүүдэн шүүх асуудал манай улсад дан ганц зориг агсныг хөнөөсөн хэрэг дээр байгаагүй, Нямдорж сайд ч энэ асуудалд холбоотой гэж УИХ ын гишүүн О.Баасанхүү хэлсэн юм.

Харин хууль зүйн сайдын зүгээс эрүүдэн шүүхтэй холбоотой асуудалд улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэбат шууд холбоотой түүнийг өмөөрдөг гишүүд болих хэрэгтэйг санууллаа. 

Сүүлийн үед эрүүдэн шүүсэн асуудлыг 2012 онд хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж илрүүлээгүй гэх дайралт ирэх болсныг тэрээр хэллээ

ин энэ зохиомол ажиллагаа 2013 оны наймдугаар сард эхэлж 2017 онд шүүхээр эцэслэн шийдэгдсэн гэдгийг хууль зүйн сайд онцоллоо. Түүнийг зориг агсны хэргийг илрүүлэхээр ажилласан сүүлийн хугацаанд  гүйцэтгэх ажил, шүүн таслах, мөрдөн байцаалтын ажилд хөндлөнгөөс оролцсон гэж таван хэрэг үүсгэсэн гэнэ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү