Нийслэлийн прокурор Д.Баярмагнай чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ


5 жил

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр /2019.04.08/ үдээс хойш өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан байна. Тодруулбал, УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсантай холбоотойгоор дээрх шийдвэр гаргахад хүрсэн бололтой.

Түүнээс гадна нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг чөлөөлөх асуудал мөн хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа бөгөөд түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор  ашиг сонирхлыг нь шалгуулахаар АТГ-т хүргүүлсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү