Өнөөдөр болох үйл явдлын тойм


5 жил

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” үндэсний чуулган болно.

09.00 цагт МҮЭСТО-нд “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган болно. Утас: 88005110

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчны шинэчлэл” хэлэлцүүлэг болно. Утас: 91915340, 99047423, 99519677

10.00 цагт “Туушин” зочид буудалд “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР” сэдэвт өдөрлөг болно. Утас: 99832535, 11-315563

11.00 цагт Чингис Соосэ их сургуулийн Урлаг танхимд “Хөдөлмөр эрхлэлт-2019” өдөрлөгийн нээлт болно. Утас: 99010499

11.00 цагт Монголын хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Хүүхэд хөгжил-Хамгаалал” чуулган зохион байгуулна. Утас: 96646863, 99286863

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Дэлхийн Монгол нэгдлээс “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлнэ.

11.40 цагт Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Олон улсын хэмжээний мастер Д.Отгонбаярын “Монгол Зо” номын нээлт болно.

12.00 цагт “Рокмон билдинг”-т “Нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн байдал: Сэтгэл судлаачдын үүрэг оролцоо” эрдэм шинжилгээний хурал болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Баянзүрх дүүргийн ЗТДГ-аас тус дүүрэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

14.00 цагт СЕХ-ны байранд улс төрийн намуудын дунд “Үндсэн хуулийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон багш нарын төлөөлөл “ Багш нарын VII их хурал”-ын талаар мэдээлнэ. Утас: 88008781, 99012549

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү