461 дүгээр хориход дахин нэг хүн амиа алдлаа


5 жил

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, хорих ангид ял эдэлж байсан ялтан амь насаа алдсан хэрэг 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Амиа алдсан 36 настай иргэн А нь гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач А нь онц хүнд гэмт хэргийн сэжигтэн байжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийн үхлийн шалтгааныг өвчний улмаас хэмээн дүгнэж байгаа ч задлан шинжилгээний дараа эцсийн шалтгааныг тогтооно гэдгийг албаныхан хэлэв. Сануулахад, одоогоос сар гаруйн өмнө гавьяат шүүгч Л.Бямбаа тус  хорих ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан юм.  Түүнийг амиа хорлосон гэдэг урьдчилсан дүгнэлтийг хуулийнхан хэлсэн боловч ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ.  Төрийн тусгай хамгаалалтын газар болох цагдан хорих төвд амиа алдсан шүүгчийн асуудлаар ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр хариуцлага хүлээж, ажлаа өгөөд удаагүй байгаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү