Д.Пүрэвдаваа: Өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан


5 жил

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан

Хэвлэлийн хурлын үеэр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа:

“Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоол, Монгол Улсын хууль албан ёсоор хүчингүй болчихоод байхад 2019 оны 01 сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол гарсан. Энэ тогтоолдоо хүчингүй болсон хуулийг ашигласан. Ямар ч тушаал шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг мөрдөх үүрэгтэй. Гэтэл  Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоолоос дээгүүр шийдвэр гаргадаг сонгуулийн хороо үйл ажиллагаа явуулж байна. гэсэн тайлбарыг өгсөн юм.

           Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн төлөөлөгчөөс гадна төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл гаргаж, мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан төлөөлөгч ч байгаа. Хууль хэрэгждэг бол эдгээр хүмүүст иргэдийг төлөөлөх эрх байхгүй" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү