Л.Гансүх: Шударга бусын хонгилд хохирсон хүмүүсийн холбоо байгуулснаа зарлаж байна


5 жил

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх мэдээлэл хийлээ. Тэрбээр, Би 10-аад хоногийн өмнө "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсон. Тэр нэвтрүүлгээс хойш надтай зургаан хүн уулзсан. Бүгд шударга бусын хонгилд янз бүрийн хэлбэрээр хэлмэгдсэн хүмүүс байна. Энэ хүмүүс өөрийн зовлонгоо ярихын хажуугаар яаж ийм зүйлтэй хамтарч тэмцэх вэ гэж, зарим нь яахаа мэдэхгүй хэлмэгдсэн байна. 

Нэгэнт хонгил дундуур туулсан хүний хувьд энэ хүмүүстэй хамтарч Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо  хонгилыг ТББ-ыг байгуулснаа зарлаж байна. Манай байгууллага хонгилд хэлмэгдсэн бүх хүмүүст манайд хандахыг уриалж байна. Эхний ээлжинд гурван хэсэгт зангидагдана. 
1-рт. Хонгилд орж бизнес, лицензээ дээрэмдүүлсэн, хилсээр шийтгэгдэн шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, шүүхээр цагаатгуулах, хохирлоо төлүүлэхэд хамтран ажиллана. 

2-рт. Шүүх, прокурор, АТГ, цагдаа, тагнуулд шургалсан  хонгилын гишүүд, тэдэнд олзлогдсон хүмүүсийг илчлэх, тэдэнд хариуцлага тооцуулах чиглэлээр төр засгийг шахаж ажиллана. 

3-рт. Хонгилыг бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, УИХ-ын тодорхой бүтцүүдтэй тулж ажиллана гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү