Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэвлэлийн бага хурал зарлалаа


5 жил

Хаврын улс төр халуухан үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгаа бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэвлэлийн хурал зарлалаа. 

Тэрбээр "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд 13.30 цагаас мэдээлэл хийхээр зарлажээ. 

Сануулахад, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шүүхэд өгч, 1 тэрбум төгрөг нэхэмжилж байгаагаа өчигдөр /2019.03.26/ мэдэгдсэн билээ. Тэрбээр энэ тухайгаа сошиалд нийтэлсэн бөгөөд "Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас 1 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна" гэсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү