Ерөнхийлөгч Үндсэн хуулийн халдашгүй байдал руу шууд халдсан төслийг хүлээж авах боломжгүй


5 жил

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Б.Наранхүү нар мэдээлэл хийлээ. 

Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн өчигдөр оруулж ирсэн хуулийн төслийн талаар АН байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн халдашгүй байдал руу шууд халдаж байгаа учир хүлээж авах боломжгүй. Үндсэн хуулиа хамгаалах үүрэг бидэнд олгож байна. Ардчиллыг хамгаалах уу, коммунизмыг тогтоох уу, дарангуйлагчийг төрүүлэх үү? гэдгийг ард түмэн өөрсдөө шийдэх эрхтэй. 

УИХ, ЗГ-ын сүүлийн үйл ажиллагаа бүхэлдээ шүүхийн үйл ажиллагаа болсон. Сүүлдээ Шүүхийг өөрөө шүүдэг болсон. УИХ-ын дарга ҮАБЗ-өөс гарах хэрэгтэй. УИХ бие даасан шийдвэр эрхтэй байгууллага. УИХ-ын дарга ҮАБЗ-д ороод, УИХ-ын ыүрэн эрхийн эсрэг шийдвэр гаргаж болохгүй. 

Өнөөгийн УИХ-ын гишүүдийг би үнэхээр өрөвдөж байна. Зарим нэг хууль зөрчсөн гишүүд барьцаанд орсон байх, гэхдээ УИХ Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй. Тиймээс энэ УИХ-д оруулж байгаа хуульд зөрчсөн төслийг хэлэлцүүлэхийг зогсоох хэрэгтэй гэж шаардаж байна. 

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийг бүгд хүсэж байна. Эрүүдэн шүүсэн гэх тэр бичлэгээ зөвхөн УИХ-ын гишүүдэд биш, олон нийтэд үзүүл. Ц.Нямдорж гишүүн С.Зоригийн хэрэгтэй холбоотой 20 жилийн тайлангаа ард түмэнд тавих хэрэгтэй.  

Эрүүдэн шүүлт, хууль бус баривчилгаа гэнэт өнөөдөр болсон зүйл биш. Сүүлийн 20 жилийн үйл явц. Тиймээс бас нэг хууль санаачилмаар байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү