Ардчилсан намын "Унаажуулах төсөл" хэрэгжиж эхэллээ


5 жил

Ардчилсан нам Үзэл баримтлалын онол, Үндсэн дүрмээ шинэчилж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэнтэй холбоотойгоор "Үзэл баримтлалын онолоо танилцуулах аян"-ыг орон даяар хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд аймгуудыг "Унаажуулах төсөл"-ийг эхлүүлээд байгаа юм. Төсөл нийт гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхний 12 аймаг, дүүрэгт "УАЗ Хантер" загварын автомашиныг нь хүлээлгэж өглөө. Үүнээс өмнө Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Увс, Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгуудад автомашиныг нь хүлээлгэг өгөөд байсан юм. Цаашдаа нийт 31 аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллагыг унаажуулж, Үзэл баримтлалын онолоо танилцуулах аянд ашиглах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү