Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо ЗХЖШ-ын даргад хошууч, генерал А.Ганбатыг дэмжлээ


5 жил

Зэвсэгт хүчний тухай хуульд Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг УИХ тай зөвшилцөн томилно гэж заасан байдаг. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний жанжин штабын даргад хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа УИХ д хүргүүлсэн. Энэ дагуу өнөөдөр УИХ ын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулж гишүүдийн олонхи дэмжлээ.

Хуралдаанд оролцсон 14 гишүүн буюу 93,3 хувь нь жанжин штабын даргад А.Ганбатыг дэмжиж нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо. 

Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төржээ. А.Ганбат 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашсан байна. Тэрээр Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ. Тэрээр 2005 онд хошууч генерал цол хүртсэн байна

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү